
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баяраа, сайдын зөвлөх М.Одгэрэл, Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын Орон сууц хангамж, судалгаа, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Оюумаа, ТОСК ТӨХХК-ийн Төслийн хэрэгжилтийн газрын дарга Доржбал, ерөнхий инженер Амарбат нар Дундговь аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төслүүд
Төв халхын дуудлага жүжгийн театрын барилга — Улсын төсвийн 32,990 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жи Жи Ай ХХК гэрээ байгуулж, бэлтгэл ажлаа ханган барилгын ажил эхлэх шатандаа байна.
Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга — Улсын төсвийн 12,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жи Жи Ай ХХК гүйцэтгэж буй барилгын ажлын явц 70 хувьд хүрээд байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл Хог хаягдал шатааж дулаан боловсруулах үйлдвэр — Орон нутгийн төсвийн 8,649.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бэсүжин Констракшн ХХК гүйцэтгэж буй барилгын ажлын явц 85 хувьд хүрч байна.
Уг ажлын хэсэг хэрэгжиж буй төслүүдийн явц, чанар, цаг хугацааны биелэлттэй дэлгэрэнгүй танилцаж, барилгын ажлуудыг хугацаанд нь чанартай дуусгахыг гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг болгов.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!