Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д зэвсэгт жагсаал өрнөж болзошгүй тул бэлэн байдлыг хангав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 16 секунд

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байдены тангараг өргөх ёслол ирэх лхагва гарагт болох гэж буйг угтан 50 муж улс болон нийслэл хотод энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр зэвсэгт жагсаал өрнөж болзошгүй тул бэлэн байдлыг хангаж байна.

АНУ-д энэ сарын 6-нд болсон эмх замбараагүй байдал дахин давтагдахаас сэргийлэхийн тулд Үндэсний гвардын цэргүүдийг Вашингтон хот руу илгээжээ.  Вашингтонд баасан гарагт аюулгүй байдлыг чангатгасны дараа зэвсэглэсэн эрэгтэйг баривчилсан байна. Капитолын Цагдаагийн албанаас уг мэдээллийг бямба гарагт баталжээ. Гэвч тэрбээр аюулгүй байдлын хувийн фирмтэй хамтран ажилладаг гэдгээ мэдүүлсэн тул сулласан байна.

Мөн Ж.Байдены шилжилтийн баг “COVID-19” цар тахал дэгдсэн энэ үед тангараг өргөх ёслолтой холбогдуулан Вашингтоныг зорихоос татгалзахыг америкчуудаас хүсжээ. Ард иргэд ёслолын үйл ажиллагааг алсаас үзэх хэрэгтэй гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн байна. Д.Трампыг дэмжигч, хэт барууныг баримтлагч цахим сүлжээнүүдэд ням гарагт зэвсэгт жагсаал хийхийг уриалсан нийтлэлүүд гарсан тул өнөөдөр жагсаал цуглаанд онцгой анхаарал хандуулах төлөвтэй байна.

Энэ долоо хоногт Д.Трамп хариуцлага алдсаныхаа төлөө албан тушаалаас нь огцруулж шүүхэд татах асуудалд /импичмент/ хоёр дахь удаагаа холбогдсон АНУ-ын түүхэн дэх анхны Ерөнхийлөгч болсон юм. Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Трампыг буруутгасан зүйл заалт бүхий тогтоолыг хэлэлцэн баталж, түүнийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэрэгт буруутай гэж үзсэн бөгөөд уг тогтоолыг Сенатын танхим хэлэлцэнэ.

Д.Трампыг дэмжигчид Ж.Байденыг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг батлах Конгрессын хуралдааныг тасалдуулахын тулд нэгдүгээр сарын 6-нд Капитолын байр луу халдсан юм. Уг эмх замбараагүй байдлын үеэр таван хүн амиа алдсаны дунд цагдаагийн нэг ажилтан байжээ.

 

Монголд PCR лабораториудын гол хэрэгслүүд ирлээ
Монголд PCR лабораториудын гол хэрэгслүүд ирлээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.