Шатахууны нийлүүлэлтийн доголдолтой холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабаас шатахууныг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар 50 мянган төгрөгийн хязгаартай олгохоор шийдвэрлэсэн.
Тэгвэл энэ шийдвэрийн хэрэгжилт маргааш буюу энэ сарын 15-нд хэрэгжээд дуусах гэж байна. Иргэдийн зүгээс дээрх шийдвэрийн хэрэгжилтэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Учир нь шөнийн цагаар ШТС-ууд шатахуунтай байсан ч олгохгүй, иргэдийн дугаарлуулж буйг шүүмжилж, 50 мянган төгрөгийн шатахуун хол замд явах иргэдэд хангалтгүйг хэлсээр байгаа.