Барселонагийн домог Хави Эрнандес Нидерландын шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдлоо

Ангилал
Дэлхий дахинд Спорт
Огноо
Унших
1 минут 10 секунд

Испани болон Барселона клубийн тоглогч Хави Эрнандес (Xavi Hernández) Нидерландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар томилогдлоо. Тэрбээр Рональд Куманы халааг авч байгаа бөгөөд Нидерландын хөлбөмбөгийн холбоотой 2030 оныг дуустал гэрээ байгуулжээ. Хави нь 1978 оноос хойш буюу сүүлийн 48 жилийн хугацаанд тус шигшээ багийг удирдаж буй анхны гадаад дасгалжуулагч болоод байна.

Хави Эрнандес "Нидерландын шигшээ багийн дасгалжуулагч болно гэдэг нэр хүндтэй хэрэг. Барселонагийн академид өсөж торнисон, Йохан Кройф, Ринус Михелс нарын халааг авсан хүний хувьд би өөрийгөө Нидерландын хөлбөмбөгтэй онцгой холбоотой гэж боддог. Намайг ямар нэг хэмжээгээр Нидерландын хөлбөмбөгийн хүү гэж хэлж болно" хэмээн онцолжээ. Түүний Нидерландын шигшээ багийг дасгалжуулах албан ёсны тоглолт есдүгээр сарын 24-нд Nations League-д Германы шигшээ багийн эсрэг болно.

Эх сурвалж: Fifa.com /Р.Ууганбаяр/

“Цэмбэгэр Улаанбаатар“ аяны хүрээнд залуучууд Д.Сүхбаатарын талбайг Нийслэлийн хот тохижилтын газартай хамтран угаалаа
“Цэмбэгэр Улаанбаатар“ аяны хүрээнд залуучууд Д.Сүхбаатарын талбайг Нийслэлийн хот тохижилтын газартай хамтран угаалаа
 
БГД-ийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
БГД-ийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!