
Өнөөдөр /2023.07.23/ 12 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн талаар дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтаар 28 настай, эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Lexus RX450 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Toyota Probox, Toyota Crown, Toyota Prius 41, Hyundai Sonata 9 маркийн дөрвөн тээврийн хэрэгслийг мөргөж, ослын улмаас хоёр зорчигч гэмтсэн байна.
Эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ.
Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Согтуугаар жолоо барих нь зам тээврийн ослын гол шалтгааны нэг юм. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!