Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймагт 15 цагийн байдлаар 200 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр хуралдаан үргэлжилж байна.  

Улаанбаатарын цагаар 2021 оны 01-р сарын 12-ны өдрийн 05 цаг 32 минут 55 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 26 километрын зайнд магнитуд нь М=6.5-тай газар хөдлөлт болсон билээ.

Энэхүү газар хөдлөлттэй холбоотой аймгийн Засаг даргын шийдвэрээр холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж тус газар хөдлөлтөөс үүссэн хор уршиг, эрсдэлийг тодорхойлж дүнг танилцуулсан байна. 

Мөн аймгийн Засаг даргын урилгаар Монголын ШУА-ийн Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгийн захирал Доктор С.Дэмбэрэл цахимаар холбогдож Онцгой комиссын гишүүдэд мэдээлэл өгсөн байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд 15 цагийн байдлаар  200 гаруй удаагийн газар хөдлөл бүртгэгджээ. 

Оюутолгой компанийн аврагчид онхолдсон том оврын автомашины жолоочийг аварчээ
Оюутолгой компанийн аврагчид онхолдсон том оврын автомашины жолоочийг аварчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд