ЗГ: Оюу толгойн зээлийн хэлэлцээрийн үр дүнгийн талаар хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 36 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

-“Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Улаанбаатарын бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

- Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

- Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

- “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл -Олон улсын хөрөнгийн удирдлагын байгууллагуудтай санамж бичиг байгуулах тухай*

- Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяраас санаачлан боловсруулсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл

-Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэнгээс санаачлан боловсруулсан Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл

- Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбатын санаачлан боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл,

-Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн төсөл

-УИХ-ын гишүүн Б.Уянгаас санаачлан боловсруулсан Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн төсөл

-Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-“Улсын үзлэг зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг/

-“Хүнс, хөдөө аж ахуй салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Үндэсний хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

- Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-“Жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт/

-10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

- Хүй долоон худгийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар*

-Оюу толгойн зээлийн хэлэлцээрийн үр дүнгийн талаар хэлэлцэж байна.

О.Батнайрамдал: Монгол Улс Оюу толгойгоос 53 хувийн өгөөжөө авах уу гэдэг дээр хамаг анхаарлаа төвлөрүүлэх ёстой
О.Батнайрамдал: Монгол Улс Оюу толгойгоос 53 хувийн өгөөжөө авах уу гэдэг дээр хамаг анхаарлаа төвлөрүүлэх ёстой
 
С.Шижирбат: 1024 бөхийн барилдааныг 3 өдөрт шилжүүлбэл найраа тун нарийн явагдана
С.Шижирбат: 1024 бөхийн барилдааныг 3 өдөрт шилжүүлбэл найраа тун нарийн явагдана
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!