Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” шашин, соёлын наадам өнөөдөр хоёр дахь өдрөө Хүй долоо худагт үргэлжилнэ.
“Хүрээ цам – Даншиг наадам”-ын эхний өдөр Эзэн Богд Чингис хааны сан тахилга, Очирваань бурхны тахилга, үндэсний бөхийн барилдааны 1–3-ын даваа, унзад, голч лам нарын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээн, балин болон тосон урлалын тэмцээн зэрэг шашин, соёлын арга хэмжээнүүд боллоо.
Харин өнөөдөр Даншиг наадмын хамгийн онцлох үйл ажиллагаанууд буюу цам харайх, сор залах ёслол Хүй долоон худагт болно. Буддын шашны зан үйл, монголчуудын биет бус соёлын өвийг илтгэх энэхүү ховор үзүүлбэрийг жилд ганцхан удаа үзэх боломжтой. Мөн үндэсний бөхийн барилдааны 4–8-ын даваа үргэлжилнэ.
Түүнчлэн үндэсний сурын харваа, уухай шагайн харваа, сээр шалгах тэмцээн, үндэсний гар урлалын үзэсгэлэн худалдаа болж байна.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!