
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан цахим орчинд өөрийн байр сууриа хуваалцсан байна. Тэрбээр, "Амралтын өдөр ч бидний ажил үргэлжилж байна. Баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн суурь зарчмуудын талаар ажлын хэсгийн хүрээнд ярилцав.
Энэ хууль бол Монгол хүн бүрийн хөдөлмөрлөж бүтээх, өмч хөрөнгөө хамгаалуулах, хөрөнгө оруулах, бизнес эрхлэх, шударгаар өрсөлдөх эрхийг баталгаажуулах зорилготой хууль юм.
Сүүлийн жилүүдэд төрийн оролцоо тэлж, хувийн хэвшлийн орон зай улам бүр хумигдаж байна.
Тиймээс бид Үндсэн хуульд тунхагласан эдийн засгийн эрх чөлөөний үзэл санааг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх, иргэн төвтэй, хувийн өмчийг дээдэлсэн, чөлөөт өрсөлдөөнийг хамгаалсан эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Эдийн засгийн эрх чөлөө бол эдийн засгийн өсөлт, инноваци, бүтээмжийн үндэс билээ.
Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Г.Очирбат нарын хамтаар өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачилсан Бизнесийн эрх чөлөөний хуулийн төсөл, дагалдах хуулиудтай нэгтгэн хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Эрх чөлөө бол хөгжлийн суурь. Баялгийг төр биш, эрх чөлөөтэй иргэд бүтээдэг" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!