МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд мэдээлэл хийх үеэр АН-аас гаргасан Ерөнхий сайдыг огцруулах санаачилгын талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Манай бүлгийн гишүүдээс АН-ын Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурчих хүн нь гайгүй байх. МАН хагаралдуулах гэсэн оролдлогод автахгүй" гэв.