Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын шинэчилсэн чансааг гаргасан байна. Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн 5180 оноогоор тэргүүлжээ.

  • Ж.Анударь 48 кг-д гуравдугааар байрт
  • М.Нандин-Эрдэнэ52 кг-д наймдугаар байрт
  • Т.Ариунзаяа 57 кг-д 14 дүгээр байрт
  • А.Адьяасүрэн +78 кг-д 16-р байрт жагслаа.

Харин эрчүүдээс,

  • Б.Гончигсүрэн +100 кг-д гуравт бичигдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон бол 73 кг-д Л.Анхзаяа 10-р байр, 60 кг-д Б.Сүхбат 13-р байр, 66 кг-п Ё.Баасанхүү 22-р байрт тус тус бичигджээ.