Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга: Тусгаар тогтносон улс мөнгөгүй байж болохгүй

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
3 минут 46 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 10-н буюу өчигдөр орой МҮОНРТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцов. Оффшор бүсээс орж ирэх мөнгөөр өрх бүрд нэг сая төгрөг олгох, Хүүхдийн төлөө фонд байгуулсан болон төмөр зам, ҮАБЗ-ын гишүүдийн эв нэгдлийн талаар ярилцсан. Ярилцлагын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн ажлуудын нэг үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх. Миний хувьд 2-3 сар хичээсний эцэст монгол бичиг сурсан.
  • 800 мянган төгрөгийн ваучер 200 мянган төгрөгийг бэлнээр өгч 900 гаруй мянган өрхийг дэмжинэ. Ваучерийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой.
  • Улсын төсөв яагаад мөнгөгүй байгаа юм. Хэн мөнгөтэй байлгах ёстой юм. Энэ бол засгийн газар, сангийн яамны сайдын менежментийн ажил. Сангийн яам мөнгөгүй гэж байгаа бол ажлаа маш муу хийж байна гэсэн үг. Чаддаг хүнд нь өг гэсэн зөвлөмжийг өгмөөр байгаа юм.
  • Оффшор буюу хулгайлагдсан, нууцлагдсан мөнгийг монголд оруулж ирэхэд төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай. Тийм хуультай. Монгол Банканд данс нээгээд тэнд офшор бүсээс орж ирсэн мөнгийг байршуулаад түүнээсээ ваучерийг мөнгөжүүлдэг тогтоол гаргаж өгөөч гэсэн хуулийг өргөн барьсан.
  • Тусгаар тогтносон улс мөнгөгүй байж болохгүй. Бид асар их баялагтай. Засгийн Газар мөнгөгүй гэж хэлж болохгүй.
  • Цар тахалтай үед эдийн засгийн хүндрэлтэй нэг жилийг даван туулсан. Оноос өмнө төсөвт хориг тавиад олонх хүлээж аваагүй.
  • Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүн тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан нь маш зөв. Үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайдууд хоорондоо их асуудалтай байдаг байсан. Энэ удаад тийм биш. 
  • Сандраад байгаа хүмүүс нуусан мөнгөний дансаа шалгахад мөнгө байгаа болохоор л оффшор бүсээс мөнгө оруулж ирээгүй гэж ярьж байгаа байх. Хамгийн их сандарч байгаа хүмүүс тэр мөнгөтэй холбоотой хүмүүс байж болох юм.
  • Миний хувьд  бизнесийн салбарын хүн учраас мөнгө хадгалахын эсрэг байдаг. Мөнгө эргэлтэд орж байх ёстой. Би ойлгохгүй байгаа нэг схемийг сүүлийн 10-аад жил ярьдаг юм. Миний орлогыг тодорхойлоод гаргаж ирж чадвал тэр мөнгөө өөрсдөө аваарай.
  • Надад хувийн компани байхгүй. Бүгд хувьцаат компани. Одоо өр ширээ устгадаг үе өнгөрсөн.
  • Хүүхдийн төлөө фондод маш их мөнгө цугласан байсан. Би бахархалтайгаар хүлээн авсан.
  • Авилгалтай тэмцэнэ гэдэг асуудлыг олон жил ярьсан. Авилгал жирийн үзэгдэл шиг болж байна.
  • Манайх шиг далайд гарцгүй ийм улсын хувьд төмөр зам барих бол нэн тэргүүний барьж шийдэх асуудал. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг 3-5 дахин тэлэх юм. 
  • Бариулахгүй гэж 10 жил барьсан. Бариад чадахаар нь ачих юм байхгүй гэж байна. Бид Зүүн Ази, далай руу гарна. Төмөр замын 100 км радиус дотор 160 гаруй орд байх жишээтэй. Энэ ордуудаа боловсруулбал өнөөдрийн ядуурлаас гарах том бодлого. 

 

Музейн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэнэ
Музейн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.