Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Даваа гарагаас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Шадар сайдын ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, ЗГ-ын тогтоолын дагуу ирэх Даваа гаригт буюу 1-р сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзжээ. Улмаар Нийслэлийн Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдаж, 19:00 цагаас олон нийтэд мэдээлэл өгөхөөр болов.
Цаашид БЗД-ийн эмнэлэг / 300 гаруй хүн халдвар авсан/ шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж  хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийх ажлууд хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, БГД-ийн 5 болон 6-р хорооны 8000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандаж байна.
ААН-үүд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ягштал барьж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна хэмээн Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

 

39-р сургуулийн багш, ажилчид хандивын аян өрнүүлжээ
39-р сургуулийн багш, ажилчид хандивын аян өрнүүлжээ
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.