Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

39-р сургуулийн багш, ажилчид хандивын аян өрнүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Нийслэлийн ерөнхий боловсролын 39-р сургуулийн багш нар зорилтот бүлгийн сурагчдаа эргэсэн байна. Нүүрс түлээг нь ойртуулж өгснөөс гадна хүүхдүүдийнхээ сурлагын чанарт анхаарч, зарим ойлгохгүй байгаа хичээлийг нь утсаар холбогдон зааж өгчээ. Мөн 12-р ангийн хүүхдүүдийн төлбөртэйгээр авдаг давтлагын аппликейшнийг үнэ төлбөргүй болгож төгсөх ангийнхандаа тусалсан байна.

Мөн сургуулийнхаа зорилтот бүлгийн сурагчдадаа туслах үүднээс Дулаан-Гэр хандивын аяныг багш ажилчдын дунд зохион байгуулжээ. Хандиваар цугларсан мөнгөөр сайжруулсан шахмал түлш худалдан авч, 70 гаруй сурагчдадаа хүргэж эхэлжээ.

Багш нарын дунд өрнөсөн хандивын аян хүрээгээ тэлж, төгсөгчид нэгдсэн байна. Тэд гурван сая төгрөгийг цуглуулж, хүнсний багц бэлтгэн сургуулийнхаа нэн шаардлагатай айл өрхүүдэд тараасан байна. Хөл хорио тогтоосон цаг үед сурагчдынхаа сурлагад анхаарахаас гадна зорилтот бүлгийн айл өрхүүддээ туслах санаачилгыг өрнүүлж богино хугацаанд олон хүнд хүрчээ. Мөн халдвар хамгааллын дэглэм баримталж, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагахыг тогтмол зөвлөсөөр байна. 

Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй 280 хүн эдгэжээ
Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй 280 хүн эдгэжээ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.