Дотооддоо Коронавирусний халдвар гарснаас хойш Эрүүл мэндийн сайд, Батлан хамгаалахын сайдын хамтарсан тушаалаар Цэргийн төв эмнэлэгт халдвартай иргэдийг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Цэргийн төв эмнэлгт Ковид-19 халдварын хамгийн том голомтууд болох Сэлэнгэ аймаг, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг болон иргэд Д-н ойрын хавьтлуудыг эмчлэх ажилд дайчлагдан ажиллаж байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,408 болсноос 896 хүн буюу 63.6 хувь нь эдгэрсэн. Үүнээс 280 тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэн гарчээ. Тус эмнэлгийн хувьд нийт 20 баг ажиллаж, нэг ээлжиндээ 72-76 эмнэлгийн эмч, ажилтнууд ажиллаж байна.
Одоогоор 501 эмчлэгдэж байгаа хүний 200 гаруй нь мөн тус эмнэлэгт эмчлэгдэж байгаа юм.