ХӨСҮТ: Гар, хөл, амны өвчний тохиолдол 5 дахин өссөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв. Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм. Иймээс дараах зөвлөмжийг хүргэж байна.

Халдвар хэрхэн дамжих вэ?

Бохир гар, өтгөн-амны замаар

Шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр

Вирусээр бохирлогдсон тоглоом, аяга халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд зүйлсээр

Ойрын хавьтал болон амьсгалын замын дуслаар

Илрэх шинж тэмдэг:

Халуурах

Хоолой өвдөх, хоолонд дургүй болох

Амны хөндий, хэл, буйл, завьж орчимд өвдөлттэй шарх, тууралт гарах

Гарын алга, хөлийн ул, хурууны завсар, заримдаа өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарах

Бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох

Зарим хүүхдэд гүйлгэх шинж илэрч болно.

Өвчний нууц үе ихэвчлэн 3–6 хоног байдаг. Өвчний эхний 7 хоногт халдвар тараах эрсдэл өндөр бөгөөд вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул гарын ариун цэвэр маш чухал.

Дараах шинж илэрвэл яаралтай эмчид хандана уу:

Халууралт 2 ба түүнээс дээш хоног үргэлжлэх

Хүүхэд шингэн ууж чадахгүй болох

Ам хуурайших, шээс цөөрөх, уйлахад нулимс гарахгүй байх

Олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх

Унтаарах, сулрах, сэрэхдээ муудах

Амьсгаадах, татах, хүзүү хөших

Тууралт идээлэх, шархлах, улайж хавдах

Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн явцтай, 7–10 хоногт эдгэрдэг. Гэхдээ бага насны хүүхэд, шингэн ууж чадахгүй байгаа хүүхэд, өндөр халуунтай хүүхдийг заавал эмчийн хяналтад байлгана.

Гэрийн нөхцөлд хэрхэн асрах вэ?

Хүүхдийн гарыг савандаж тогтмол угаалгах

Ус, хярам, шингэн зүйлийг ойр ойрхон бага багаар уулгах

Бантан, зутан, шөл зэрэг зөөлөн, бүлээн хоол өгөх

Хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй зүйл, халуун ногоотой болон давс ихтэй хоол өгөхгүй байх

Хөвөн даавуун, зөөлөн хувцас өмсгөх

Хүүхдийг цэвэр байлгах, тууралтыг үрж цочроохгүй байх

Өрхийн эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай үед үзүүлэх

Халуун бууруулах, өвдөлт намдаах эм болон тууралтад түрхэх бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх энгийн аргууд:

Гараа савандаж сайтар угаах

Хүүхдийн тоглоомыг тогтмол угааж, цэвэрлэх

Хаалганы бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хүрэлцдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх

Аяга, халбага, алчуур, угж, тоглоомыг бусадтай хуваалцахгүй байх

Өрөө тасалгааг тогтмол агааржуулах

Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх

Түүхий ус уухгүй, баталгаатай ус хэрэглэх

Өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй, гэрт нь асарч, бусад хүүхдээс тусгаарлах

“Бид луйварчиндаа биш прокурор, шүүхийнхэнд ГОМДОЖ БАЙНА“
“Бид луйварчиндаа биш прокурор, шүүхийнхэнд ГОМДОЖ БАЙНА“
 
ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!