
Английн Премьер лигийн аваргаар "Арсенал" клуб 22 жилийн дараа тодорч клубийн дэмжигчдэдээ бэлэг бариад байна. Премьер лигийн 37 дугаар тойргийн тоглолтууд явагдаж, өнгөрсөн шөнө "Манчестер Сити" клуб "Борнмут"-тай 1:1-ээр тэнцсэн бол Арсенал клубийнхэн улирал дуусахаас нэг тойргийн өмнө аваргын цом гардах болзлоо хангав.
Тэд 2003-2004 оны улирлаас хойш 22 жилийн дараа лигийн аварга болж байна. Английн лигийн аваргаар 14 дэх удаагаа тодорсноос хойш 22 жил амжилтаа давтаж чадаагүй байсан юм.