Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын шинэ даргыг тодруулах нийслэлийн МАН-ын хурлыг энэ сарын 25-нд товлолоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг энэ сарын 25-ны 10 цагт товлолоо. Тус хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм. Өнөөдрийн хуралдаанд Удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг Хотын даргад танилцуулсан гэх мэдээлэл байна.

Сануулахад, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид МАН-ын Удирдах зөвлөл шиг улс төрийн шийдвэр гаргадаг бөгөөд 23 гишүүнтэй. Тэргүүлэгчдийн дэмжсэн нэрийг НИТХ-д оруулж, санал хураана. Ингээд НИТХ-аас нийслэлийн Засаг даргыг томилуулахаар Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд батламжилснаар Засаг дарга томилогддог хуулийн зохицуулалттай аж.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 24 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 24 хэм дулаан
 
“Судалгаа” гэх хуурамч линкээр орж 112 иргэн мөнгөө алджээ
“Судалгаа” гэх хуурамч линкээр орж 112 иргэн мөнгөө алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.