Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Раднаасэд гишүүн ээ штамбаа харуулъя

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

Коронавирусний халдвараас шалтгаалж монгол улс бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг тээвэрлэх тусгай үүргийн нислэгүүдээ тодорхой хугацаагаар цуцлаад байгаа. Зөвхөн эм, эмнэлэгийн хэрэгсэл зөөх ачаа тээврийн онгоцыг хилээр нэвтрүүлэхээр болсон. Гэтэл нэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнийн 02 цагт газардсан МИАТ-ын ачаа тээврийн нислэгээр багагүй хүмүүс иржээ. Тэдгээрийн дотор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд эхнэрийн хамт байсан гэх мэдээлэл байгаа юм.

Ш.Раднаасэд гишүүн ачаа тээврийн нислэгээр ирсэн мэдээллийг эрс эсэргүүцсэн. Тэрбээр, “Монголд арванхоёрдугаар сард ирсэн, яг хэдэнд ирснээ санахгүй байна, хэзээ хөл хорионоос гарснаа ч мэдэхгүй” гэж ярьсан юм. Эрхэм гишүүн ямар ажлаар явснаа хэзээ эх орондоо ирснээ олон нийтэд ил тод, нээлттэй, баримттай дэлгэх хэрэгтэй. Төрийн түшээд өндөр албан тушаалтнууд хөл хориог зөрчиж ачаа тээврийн онгоцоор хил нэвтэрсэн нь олны дунд хөл хориог тойрсон хардалт сэрдэлт үүсгэж, асуудлыг дэвэргэхээс цаашгүй. Иймээс Ш.Раднаасэд гишүүн ээ монгол улсын хилээр орсон штамбаа харуулж энэ асуудлыг нэг тийш шийдээч ээ.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж энгийн иргэд гэрээсээ гарах ч боломж хомс байхад УИХ-ын гишүүн тогтоосон журам зөрчин улсын хилээр дураараа орж гардаг хэзээ яаж ирснээ нууж мэлзэх нь байж боломгүй зүйл. Нэгдүгээр сарын 7-ны өдрийн шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд санал өгсөн боловч нэг ч асуулт асуугаагүй.

Ачаа тээврийн нислэгээр ирсэн иргэдийн талаар Гадаад Харилцааны Яамны албан мэдэгдэлд хоёр хүний асуудал олон нийтэд ил байгаа нийт 38 иргэн ирсэн гэв. Харин Инчёоны нисэх буудал дээр байсан эх сурвалж 50 орчим хүн зорчсон гэж мэдээлсэн. Холбогдох газраас нэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнийн Сөүл-Улаанбаатар чиглэлээр ирсэн хүмүүсийн нэрсийг ил тод зарлаж, эх орондоо буцах хүсэлтээ өгч онгоцны тийзээ захиалсан Монгол Улсын 750 гаруй иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй байна. 

 

ТАНИЛЦ: МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой 10 гишүүн
ТАНИЛЦ: МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой 10 гишүүн
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.