Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл нуурын мөс явган хүн зорчих хэмжээнд хүрээгүй нимгэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Хөвсгөл аймгийн хатгал тосгон дахь Цагдаагийн тасаг, Гал түймэр унтраах, аврах 69-р анги, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хамтран Хөвсгөл нуурын Мэргэний үзүүр, Сомо сарьдаг зэрэг газрын мөсний зузаанд энэ сарын 6-нд хэмжилт хийжээ.

Энэ үеэр мөсний зузаан 42-48 см байгаа нь өмнөх жилүүдээс нимгэн байгаа тул мөсөн замаар зорчихыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байршуулсан байна. Сүүлийн үед иргэд Хөвсгөл нууран дээгүүр зорчих, автомашины араас чаргаар чирэх, гулгах тохиолдол элбэг байна. Мөсний зузаан автомашин болон явган хүн зорчих хэмжээнд хүрээгүй нимгэн байгаа тул зорчих хөдөлгөөнийг хориглож байна.

НӨАТ-ын баримт бүртгүүлэх хугацаа маргааш дуусна
НӨАТ-ын баримт бүртгүүлэх хугацаа маргааш дуусна
 
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.