Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын баримт бүртгүүлэх хугацаа маргааш дуусна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

НӨАТ-ын 2020 оны IV улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны дотор багтаан бүртгүүлэхийг татварын байгууллагаас мэдээлж байна. Иргэд өнгөрсөн оны сүүлийн улирлын буюу 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа И-Баримт-ын системд бүртгүүлснээр IV улирлын урамшууллаа авах боломжтой.

Өмнөх улирлын НӨАТ-ын худалдан авалтын буцаан олголтын мөнгийг дараа улирлын эхний сард багтаан иргэдийн бүртгэлтэй данс руу шилжүүлдэг хуультай. Тиймээс заасан хугацаанд худалдан авалтын төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй юм.

“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд