
Олон нийтийн сүлжээнд орон сууцанд гал гарч, бага насны хүүхдийг цонхоор гаргаж буй дүрс бичлэг цацагдсан. Тэгвэл үүнтэй холбоотой дуудлага мэдээлэл онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байр 3 давхарын дугаар тоотод гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.05.09) 08:58 цагт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 56 метр.кв 3 өрөө байрны зочны өрөөний дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг бүрэн унтраасан. Тухайн гал түймрийн голомтоос 22, 86 настай хоёр иргэнийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн