
Монголын Татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын 2 дахь 7 хоногийг татвар төлөгчдийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Монголын татварын алба 2026 оныг "ХЭРЭГЦЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ЗӨВЛӨГЧ АЛБА" болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ, Баянгол дүүргийн Татварын хэлтэс хамтран дүүргийн Шилдэг татвар төлөгч аж ахуй нэгж байгууллага, иргэнийг шалгаруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч П.Өлзийнаран, дүүргийн Татварын хэлтсийн дарга Б.Мөнхбат, дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Г.Батцэцэг, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн болон албаны хусад хүмүүс оролцлоо.
Энэ үеэр дүүргийн Татварын хэлтсийн дарга Б.Мөнхбат “2026 оны хувьд онцлог жил тохиож байна. Тодруулбал, "Хэрэгцээнд үндэслэсэн, зөвлөн туслагч" татварын алба зорилт тавин, татвар төлөгч нарыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого барин ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” аяны хүрээнд ТЕХ-ийн 76.1.3-д заасны дагуу "татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, итгэл үзүүлэх" зарчмыг баримтлан 3500 татвар төлөгчдийн арилжааны банканд бүртгэлтэй дансны битүүмжийг цуцалсан. Ингэснээр 8 тэрбум орчим төгрөгийн татварыг төвлөрүүлсэн үр дүнтэй ажил боллоо” гэсэн юм.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ АЖ АХУЙ НЭГЖ:
-
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”ХХН,
-
Гэмтэл согог судлалын үндэсний төв
-
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК
-
П Н Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг
-
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК,
-
“Аксис оф ворлд”ХХК,
-
“Хатан үүд”ХХК,
-
“Монголтакс ТМЗ” ХХК,
-
“Есөн финанс ББСБ”ХХК
-
“Урбан фактори”ХХК
-
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газар
-
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” УТҮГ,
-
“Баянгол тохижилт үйлчилгээ”ОНӨААТҮГ,
-
“Уранган хоспиталити” ХХК,
-
“Принкс тайр” ХХК
ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН:
-
С.БЯМБАСАН /бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлдэг/
-
Б.САЙНГЭРЭЛ /авто замын салбарт 2010 оноос хойш тасралтгүй хүнд машин механизм тээвэр, битумын эмульс цацлага, техник түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна/
-
Л.ДАМДИНСҮРЭН /Дэлгүүр, коце шоп ажиллуулдаг/
-
Д.ХАЛИУНАА /Уул уурхайн машины түрээсийн үйлчилгээ/
-
Б.ЦЭЭЛЭЭ /Худалдааны төв ажиллуулдаг/
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!