СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо төгсөх ангийн сурагчидтай уулзалт хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо төгсөх ангийн сурагчидтай уулзалт хийж байна. Энэ талаараа тэрбээр, "Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагчид сар хүрэхгүй хугацааны дараа төгсөж, мэргэжил сонголтоо хийнэ. Тэдний хувьд хамгийн чухал сэдэв бол мэргэжил сонголт. Тиймээс энэ цаг үед дүүргийн 27 ахлах сургуулийн нийт 3500 төгсөх ангийн сурагчидтай уулзаж гадаад улсад хэрхэн суралцах, мэргэжил сонголт, ойрын 10 жилд эрэлттэй байх мэргэжлүүд, хиймэл оюун ухааны хэрэглээ, үе тэнгийн дээрэлхэлт, архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөл зэрэг олон сэдвээр нээлттэй ярилцаад багагүй хугацааг өнгөрөөгөөд байна. Уулзалтын үеэр дүүргийн Цагдаагийн газар, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Улаан загалмайн хороод хамтран оролцож, салбар бүрийнхээ мэдээллийг өгч ажиллалаа.

Харин энэ удаа 9, 154 дүгээр сургуулийн төгсөх 12-р ангийн 280 гаруй сурагчидтай уулзаж ярилцлаа. Дүү нартаа удахгүй болох ЭЕШ-нд нь амжилт хүсье. Хүссэн сургуульдаа элсэн орж хүсэл мөрөөдөлдөө заавал хүрээрэй" гэжээ.

ШҮҮХ: М.Батчулуун онц харгис хэрцгийгээр, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, жирэмсэн хүн болон бага насны хүүхдийг алсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон
ШҮҮХ: М.Батчулуун онц харгис хэрцгийгээр, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, жирэмсэн хүн болон бага насны хүүхдийг алсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!