“Ариун орон” уртын дууны улсын уралдаанд 100 гаруй ардын авьяастан оролцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

Монгол Улсын гавьяат багш, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Цэвээндоржийн Дэлгэрийн нэрэмжит “Ариун орон” уртын дуучдын улсын уралдаан боллоо.

Тус уралдаан нь Монгол түмний оюуны давтагдашгүй өв болох уртын дууны урын санг баяжуулах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, ахмад үеийн дуулах арга барил, хэв намба, дэг сургалтыг судлан сурталчлах, мөн ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн залгамж холбоог бэхжүүлэх зорилготой юм.

Уралдаанд Архангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Завхан, Увс, Орхон, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын 6 дүүргээс 100 гаруй ардын авьяастан оролцжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Монголын уртын дууны холбооны тэргүүн, СУИС-ийн ректорын үүрэг гүйцэтгэгч, доктор, профессор, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат багш, уртын дууч Ц.Дэлгэр агсны гэргий н.Дунгармаа, түүний охин Д.Оюунгэрэл, төрсөн дүү Ц.Отгонжаргал, СУИС-ийн уртын дууны багш, “Дэлгэр их өв” сангийн тэргүүн, МУГЖ С.Цогтсайхан, Монгол Улсын Консерваторийн уртын дууны багш, Улаанбаатар театрын гоцлол дуучин, МУГЖ Г.Хонгорзул, МУСТА уртын дууч Д.Жавхаасайхан, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дарга, МУСТА А.Ууганбаяр, МУГЖ Ж.Дунжмаа, Монголын уртын дууны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МУСТА Л.Баяр-Эрдэнэ, Монгол Улсын Консерваторийн уртын дууны багш Ц.Насанбат болон МУСТА уртын дууч Д.Үүрийнтуяа нар оролцлоо.

Уралдааныг аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Эрдэнэдалай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, “Дэлгэр их өв” сан, Монголын уртын дууны холбоо хамтран ажиллаж байна.

Дундговь аймгийн боловсролын байгууллагын удирдлага, хоол зүйч, тогооч нарын анхдугаар зөвлөгөөн боллоо
Дундговь аймгийн боловсролын байгууллагын удирдлага, хоол зүйч, тогооч нарын анхдугаар зөвлөгөөн боллоо
 
Төв цэнгэлдэх хүрээлэн энэ сарын 10-ныг дуустал иргэдэд нээлттэй байна
Төв цэнгэлдэх хүрээлэн энэ сарын 10-ныг дуустал иргэдэд нээлттэй байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!