УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Эдийн засаг, бизнесийн ойлголт багатай хүмүүс хуульчаар төгсөж гарч байгаа нь эргээд хүний эрх зөрчигдөхөд нөлөөлж байна. Эрүүдэн шүүлт бол зөвхөн бие махбод бус сэтгэл санаа болон бусад байдлаар залхаан цээрлүүлэх ажиллагаанууд хамаарна" гэв.