Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 21 секунд

Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулж байна.

01 Баасан, 10:00 Жингийн ангиллаар зохион байгуулах Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан,

02 Бямба, 13:00 “Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,

03 Ням, 10:00 Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан "нахиу" хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаан

09 Бямба, 13:00 Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Лэгшидийн Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,

10 Ням, 13:00 Баянзүрх уулын хишиг улс, аймаг, цэргийн цолтой барилдаан,

10 Ням, 11:00 Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Аймгийн Морин спорт уяачдын "Жавхлант шарга" холбооны 30 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,

15 Баасан, 10:00 МҮБХ-ны аравдугаар Их Эе хурал,

16 Бямба, 13:00 Даншгийн дархан аварга Самбуугийн Чүлтэмийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,

17 Ням, 13:00 “Алтан Жолоо Групп” ХХК-ийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн уламжлалт барилдаан,

23 Бямба, 13:00 Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,

24 Ням, 12:00 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,

24 Ням, 11:00 Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, БНМАУ-ын начин Балын Шоовдорын нэрэмжит Аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,

31 Ням, 13:00 Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,

Тавуулаа бүлэглэн бусдын машиныг эвдэж сүйтгэжээ
Тавуулаа бүлэглэн бусдын машиныг эвдэж сүйтгэжээ
 
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!