Тавуулаа бүлэглэн бусдын машиныг эвдэж сүйтгэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Б.Гэрэлтцолмон гэх цахим хаягтай хэрэглэгч нь өөрийн цахим хаягтаа өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Манай нийгэм, залуучуудын зэрлэгшил үнэхээр санаа зовоож байна аа. Нэгнийгээ бөөрөлхөж, нийлж зодож гэмтээж байгаа бичлэг зөндөө байна” гэх гарчигтай гудамж талбай олон нийтийн газар тээврийн хэрэгслийг зогсоож, эд зүйлээр цохин, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээн танхайрч байгаа дүрс бүхий бичлэг нийтэлсэн.

Уг мэдээллийг тодруулахад 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг буюу 1000 оюутны байрны ил зогсоол дээр Э нарын 5 этгээд бусадтай маргалдаж, тээврийн хэрэгслийг эвдэж гэмтээсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл (Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх)-д зааснаар яллагдагчаар татан, шалгалтын ажиллагаа явуулж байна.

АТҮТ: Prius, Aqua зэрэг автомашинд ногоон улсын дугаар ОЛГОХГҮЙ
АТҮТ: Prius, Aqua зэрэг автомашинд ногоон улсын дугаар ОЛГОХГҮЙ
 
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!