Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Биткойны ханш дахин дээд үзүүлэлтэд хүрлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Биткойны ханш арилжааны явцад 34.076 мянган ам.долларт хүрч, дээд үзүүлэлтээ шинэчилжээ. “CoinDesk” цахим хуудасны мэдээллээр, энэ нь 6.42 хувиар өссөн үзүүлэлт юм. Мягмар гарагт 33.843 ам.доллароор арилжаалагдаж байсан байна. Өнгөрсөн бямба гарагт биткойны ханш 10 гаруй хувиар өсөж, анх удаа 33 мянган ам.доллар давсан байна.

Биткойн нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлох” боломжтой. Үүний тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох ёстой. Анх 2008 онд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч энэ системийг гаргажээ. Гэхдээ биткойныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болсон юм. Биткойны олборлолт нь хязгаарлагдмал бөгөөд одоогийн байдлаар ихэнх хэсгийг “олборлочихсон” байгаа юм.

Хулгайгаар зорчвол 14 хоног тусгаарлагдаж, 700-900 мянган төгрөг төлнө
Хулгайгаар зорчвол 14 хоног тусгаарлагдаж, 700-900 мянган төгрөг төлнө
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.