НИТХ дахь МАН-ын бүлгийн даргад Ж.Сандагсүрэнг нэр дэвшүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

НИТХ-ын ээлжит бус хуралдаан болж, НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцруулсан билээ. Хуралдаанд нийт 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь дэмжсэн юм. Тэгвэл яг одоо үргэлжлүүлэн дараагийн НИТХ-ын даргын асуудлыг хэлэлцэж байгаа ба НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Д.Ихбаярыг нэр дэвшүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор Д.Ихбаярын оронд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргад НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг нэр дэвшүүлэхээр болжээ.

Түүний намтрын тухайд:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1986-1996 он Ерөнхий боловсролын 73 дугаар сургууль, /Бүрэн дунд/

1997-2001 он Монгол Улсын их сургуулийг Эдийн засаг-Математик загварчлал / Бакалавр /

2003-2005 он Санхүү Эдийн Засгийн их сургуулийг Бизнесийн удирдлага / Магистр /

2003-2005 он Манлайллын хөтөлбөрт хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн. / Швед улс Стокхольм хот, Монгол улс Улаанбаатар хот /

2022 оноос Удирдлагын Академид Төрийн удирдлагын докторант

АЖЛЫН ТУРШЛАГА

2001-2004 он Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанд мэргэжилтэн, Албаны дарга,

2005-2013 он "Очир Ундраа" группт Газрын захирал,

2013-2016 он Улсын Их Хурлын гишүүний Зөвлөх,

2012-2020 он Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,

2016-2020 он Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

2020-2023 он Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч, Нийгмийн салбар хариуцсан орлогч дарга, Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч,

2020-2004 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч,

2024 он Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын Эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх,

2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч,

ШАГНАЛ

2006 он Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

2011 он Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

2015 он Санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдэг

2019 он Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг

2022 он Хөдөлмөрийн хүндэт медаль

НИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүллээ
 
Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг МАН-ын УЗ-д танилцуулахаар боллоо
Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг МАН-ын УЗ-д танилцуулахаар боллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!