50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчилжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн албан тушаалтныг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулж хойшлуулшгүйгээр баривчиллаа.

Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэлд Эрүүгийн хуулийн 18.6-1, 22.1-1, 22.4-1-т тус тус зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч “Н” нь нэр бүхий тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлаас хийх ёсгүй үйлдэл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосны хариуд 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 20.00 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 50,000,000 төгрөгийн хахууль авч байх үед нь саатуулж, хойшлуулшгүйгээр баривчлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

БХЯ: Генералуудад хүндэтгэл үзүүллээ
БХЯ: Генералуудад хүндэтгэл үзүүллээ
 
Б.Сэргэлэнбаатар: Нийслэл дээр “халуухан хавар” болж байна
Б.Сэргэлэнбаатар: Нийслэл дээр “халуухан хавар” болж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!