АН-ын бүлэг: Ашигт малтмалын тухай хуулийн төслийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын танилцуулгыг сонсож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

УИХ дахь намын бүлгүүд яг одоо хуралдаж байна. Ардчилсан намын бүлгийн тухайд хоёр асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал,

1. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга мэдээлэл сонслоо. УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, болон салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариуллаа. Гишүүдийн зүгээс манай улс гадаад хөрөнгө оруулагчдадаа ямар нэгдсэн мэдээлэл өгч байгаа тухай, нийт тусгай хамгаалалттай газар нутгийн хэдэн хувьд нь зөвшөөрөл олгосон байгаа талаар асуулт асуулаа. Монгол Улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлдэг энэ салбарт хууль эрхзүйн хүрээнд шинэчлэх олон асуудал байгааг ч сануулав. Мөн нэмэлт өөрчлөлт гэхээс илүү дахин өргөн мэдүүлж салбарын асуудлаа бүхлээр нь бодлоготойгоо нийлүүлэн томоохон өөрчлөлт хийх шаардлагатайг онцоллоо.

2. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын 2 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх” мэдээллийг сонсоно. Танилцуулга мэдээллийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав гишүүдэд танилцуулна. Ардчилсан намын бүлгээс тодорхой мэдээлэл авах шаардлага гэж үзэн тус хуулийн төсөлд 4-р сарын 23-ний нэгдсэн чуулганаас тав хоногийн завсарлага авсан билээ.

ПРОКУРОР: Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
ПРОКУРОР: Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
 
16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал 5-р сарын 1-нд товлогджээ
16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал 5-р сарын 1-нд товлогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!