ПРОКУРОР: Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Нийслэлийн прокурорын газраас Хотын орлогч дарга Т.Даваадалай нарын нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан шалгаж байгаа асуудлаар зарим хэвлэлд тодруулга мэдээлэл өгчээ.

Нийслэлийн прокурорын газрын Авлига, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх хэлтсийн дарга А.Дүүрэнбилэг: Авлигатай тэмцэх газраас Сэлбэ дэд төвд баригдах орон сууцны тендер шалгаруулалттай холбоотой асуудалтай холбогдуулан Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр хэсгийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Нэр бүхий иргэдийг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааг явуулсан. АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа учраас эрүүгийн хэрэгт зааснаар илүү нарийн тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

Хотын орлогч дарга Т.Даваадалайгийн гэрт нэгжлэг хийсэн талаар тодруулахад "Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэр дурдагдаад байгаа иргэдийн орон байрт, мөн хуулийн этгээдүүдийн албан өрөө буюу иргэн Билгүүн, Болормаа нарын орон байрт нэгжлэг хийх үйл ажиллагаа явагдсан. Мөн хошлуулшгүйгээр баривчлах ажиллагаа ч явагдсан байгаа. Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.

Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хууль хоёр долоо хоног ГАЦАВ
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хууль хоёр долоо хоног ГАЦАВ
 
НӨХГ: 200 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй 15 барилгыг нийслэлийн өмчид буцаан авсан
НӨХГ: 200 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй 15 барилгыг нийслэлийн өмчид буцаан авсан
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!