Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" утга бүхий хуулийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Улмаар УИХ-аар хэлэлцэх эсэхийг ТББХ болон УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн.
Мөн дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулахаар болсон ч өнөөдрийг хүртэл байгуулаагүй тул хуулийн хэлэлцүүлэг гацаанд ороод байна. Мөн хоёр долоо хоног дараалан УИХ-аар хэлэлцэх асуудлуудын дараалалд ороогүй байгаа юм.
Сануулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрх хуулийг УИХ батлан баталтал өргөн мэдүүлнэ гэж мэдэгдсэн удаатай.