Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Галын улмаас нэг хүн нас барж, төөрсөн 3 хүнийг хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 9 секунд

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн хоногт ирсэн хоногийн мэдээг хүргэж байна. Тодруулбал,

  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 51 км замыг туулан 03:50 цагт очиж, 9х18 метрийн хэмжээтэй цагдаагийн байр шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.
  • Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай багийн 2 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 08:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн шал, тааз, өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
  • Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ар мэргэний-Ам” гэдэг газар /Булган аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, Орхон сумаас зүүн хойд зүгт 80 км-т, Орхон аймгийн төвөөс баруун урд зүгт 9 км-т/ гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 08:52 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 09:05 цагт очиж, иргэн Т-ийн 20х6 метрийн хэмжээтэй байшингийн 4х6 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний хана, тааз, дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 10 минут, хүч нэмэгдүүлж 09:12 цагт тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 12 км замыг туулан 09:30 цагт очиж, 54 минут ажиллаж унтраасан.
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Баянбүрд хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 11:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:38 цагт очиж, иргэн А-ын 2 давхар 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр яндангийн цонолтын улмаас шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 17:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:29 цагт очиж, иргэн Ц-ын 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс иргэн Ц /46 настай, эрэгтэй, ярианы бэрхшээлтэй/, Д /41 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/, М /14 настай, эмэгтэй/, У /10 настай, эмэгтэй/, П/7 настай, эмэгтэй/, А/2 настай, эрэгтэй/ нарыг гаргасан.
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн Ононгийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 18:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, цагдаагийн байгууллагын алба хаагчид 2 км замыг туулан 18:39 цагт очиж, иргэн Н-ын 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор хана, тааз, эд хогшил шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Н /53 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сумын Цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн.
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 01:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 01:53 цагт очиж, иргэн Э-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 03:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 03:22 цагт очиж, иргэн Э-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Мөн Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн “Мандалын нуга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, сумын сумын төвөөс урд зүгт 25 км-т/ 01.05-ны өдрийн 18:00 цагийн орчим автомашинтай 2 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг дуудлагыг 01.05-ны өдрийн 21:51 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид аймгийн Хэрлэн сумаас Батноров сумын чиглэлд иргэн М-ын жолоодож явсан “Портер 2” загварын бага оврын ачааны автомашинтай А /50 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг 01.06-ны өдрийн 05:30 цагт эхлүүлсэн. Мөн Говь-Алтайаймгийн Шарга сумын Улаан туг багийн “Гозгор цахирт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 40 км-т/ 01.05-ны өдрийн 20:00 цагийн орчим мотоциклтой 1 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн 01.06-ны өдрийн 02:45 цагаас малчин Ц /28 настай, эрэгтэй/-г сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

БНСУ-д хүүхэд хүчирхийлэгч суллагдсан нь иргэдийг бухимдуулж байна
БНСУ-д хүүхэд хүчирхийлэгч суллагдсан нь иргэдийг бухимдуулж байна
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.