Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Grammy”-н шагнал гардуулах ёслолыг хойшлуулав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

Калифорни муж улсад халдварт өвчний нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор АНУ-ын Үндэсний урлаг, дуу бичлэгийн академи “Grammy”-н шагнал гардуулах ёслолыг хойшлуулжээ.

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн том шагналд тооцогддог “Grammy”-н 63 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг нэгдүгээр сарын 31-нд хийхээр төлөвлөж байв. Гэсэн ч халдварт өвчний дэгдэлтийн нөхцөл байдал улам хүндэрч байгаатай холбогдуулан наадмыг дор хаяж нэг сараар хойшлуулахаар болжээ. Ёслолыг гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч яг хэдэнд болох нь тодорхойгүй байгаа юм.

Шагналд нэр дэвшигчдийн жагсаалтыг өнгөрсөн арваннэгдүгээр сард танилцуулсан. Энэ жагсаалтад “Grammy”-н нийт 10 төрөлд нэр дэвшсэн дуучин Beyonce тэргүүлжээ. Мөн дуучин Дуа Липа, Тейлор Свифт, Родди Рич нар тус бүр 6 төрөлд нэр дэвшсэн байна.

Шүүхийн шинэчлэл: Шүүгч эхийн одонгоос өөр төрийн шагнал авахгүй
Шүүхийн шинэчлэл: Шүүгч эхийн одонгоос өөр төрийн шагнал авахгүй
 
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.