Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ачтан элит” эмнэлгийн есөн ажилчны шинжилгээ эерэг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

“Ачтан элит” эмнэлгийн эмч, ажилчдаас Covid-19-ийн батлагдсан тохиолдол илэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байна. Иймд Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр “Ачтан элит” эмнэлэгт үүссэн асуудлаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал

“Ачтан элит” эмнэлэг нь шинэ жилийн баярын амралтын дараа нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд нэгдүгээр сарын 3-нд бүх эмч, ажилчдаа Covid-19-ийн түргэвчилсэн оношлуурт хамруулж, шинжилгээ авсан. Түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан ажилчдаасаа дахин PCR шинжилгээнд хамруулсан. Одоогийн байдлаар нийт есөн хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэлтэй байна. Тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. “Ачтан элит” эмнэлэг нийт 134 эмч, ажилтантай.

Арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэл тус эмнэлгийн дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байсан. Тус эмнэлэг нь арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн үйлчлүүлэгчдээсээ асуумж авч, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байсан.

Хамгийн сүүлийн үйлчлүүлэгч арванхоёрдугаар сарын 24-нд хэвтэн эмчлүүлж, 28-нд сүүлийн дөрвөн үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргасан. Арванхоёрдугаар сарын 29, 30-нд тус эмнэлэг бүх нийтийн цэвэрлэгээг хийж, эмч ажилтнуудаа амраасан гэсэн мэдээлэлтэй байна. Эрүүл мэндийн яамнаас арванхоёрдугаар сарын 15-наас хойш “Ачтан элит” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэд гэрийнхээ ойролцоох түргэвчилсэн оношилгооны цэгт шинжилгээ өгөхийг хүсье” гэлээ.

2021 онд дэлхийд үүсэж болох гол эрсдэлүүдийг жагсаажээ
2021 онд дэлхийд үүсэж болох гол эрсдэлүүдийг жагсаажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.