Энэ сарын 4-5-нд аймгийн хэмжээнд өдөртөө нийт нутгаар 19-33 хэм, шөнөдөө 30-45 хэм хүйтэн хоносон байна. Зүүнговь -45.1, Тэс -44.4, Улаангомд -40.2 хэм хүйтэн хоносон байна.
Өнгөрсөн шөнө Өндөрхангай суманд 0.01 мм тунадас унасан бол бусад нутгаар цас нэмж ороогүй байна. Бүх нутгаар 1-5 м/с салхитай байжээ. Давст 12 см, Тэс, Сагил, Баруунтуруун 8 см, Улаангом, Түргэн 6 см, Малчин 5 см, Зүүнговь 4 см, Өндөрхангай, Хяргас 3 см, Зүүнхангай 2 см, Цагаанхайрханд 1 см цасан бүрхүүлтэй байгаа юм.