КОВИД-19 ѳвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирусийн халдварын тархалтыг богино хугацаанд хумьж, хатуу хѳл хориог сулруулан эдийн засгаа чѳлѳѳлѳх шинжлэх ухаанч шийдэл танилцуулж уг шийдлийг газар дээр хэрэгжүүлэхэд "Оном" сангийн Эрдэмтдийн баг гар бие оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлж Монгол Улсын Ерѳнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд ѳнѳѳдѳр хүргүүллээ.
Оном сангийн Тѳлѳѳлѳн удирдах зѳвлѳлийн дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар энэ талаар өөрийн фэйсбүүк хуудсаар лайв хийж танилцуулсан юм. Эрдэмтдийн баг халдварын тархалтыг хумих аргачлал 35 хуудас материал боловсруулжээ. Энэхүү аргачлалыг ашиглан хатуу хөл хорионд ажиллахад нэгдүгээр сарын 26 гэхэд халдварын тархалтыг хумиж, энэ хугацаанд зарцуулагдах мөнгийг 87 дахин хэмнэж чадна гэдгээ хэллээ.
Тус сангийн эрдэмтэд Дархан-Уул аймагт үүссэн голомтыг хумихад оролцсон. Дархан-Уул аймагт үүссэн голомтыг хумиж, ногоон бүс болсноо батлах шинжилгээг иргэддээ хийж дууссан билээ.