Эдийн засагч Н.Энхбаяр "Өдрийн сонин"-д нэгдүгээр сарын 4-нд /өчигдөр/ өгсөн ярилцлагын үеэр коронавирусний цар тахлын нөлөө болоод вакцинжуулалтын талаар зарим зүйлсийг дурджээ. Вакцинжуулалтын талаар тэрбээр:
"Вакцинжуулалт эхэлж байгаа боловч тухайн улс орны хүн амынх нь дор хаяж 40, 50 хувь хүрч байж эрсдэл нь багасдаг. Жишээ нь, Америкд энхийхээ вакциныг хийлгэчихээд долоо хоноод халдвар авсан тохиолдол их гарсан. ОХУ гэхэд л долоо, наймдугаар сард хүн амынхаа 60, 70 хувийг вакцинжуулж хүчирнэ гээд мэдэгдчихсэн. Хөгжлийн гол хөдөлгөгч хүч болж буй Хойд Америк, Европ аль аль нь хүндрэлтэй байгаа" гэжээ.
- АНУ-д 12-р сарын 8-нд вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд нэг сая гаруй хүнийг вакцинжуулсан бөгөөд энэ нь нийт хүн амын ердөө 0.3 хувь юм.
- ОХУ-д 200-300 мянга хүн вакцинжуулалтад хамрагджээ.
Мөн тэрбээр:
"Вирусийн халдварын тархалтын нөхцөл байдал 2021 онд дуусахгүй. Дэлхий даяар 2022 онд л эрсдэл багаслаа гэж ярих боломж гарна. Өөрөөр хэлбэл, ирэх жил л дэлхийн худалдаа эдийн засаг, аялал жуулчлал сэргэх тухай асуудал яригдах болов уу" гэжээ.