Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнийг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар Нийслэлийн Прокурорын газраас мэдэгдлээ.

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэд холбогдуулан нэр бүхий хэд хэдэн иргэдээс гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хуулийн байгууллагад хүргүүлсэн байдаг. Үүний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.10.1 дүгаар зүйл ангид заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, 18.6.1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй аж.

Өөрөөр хэлбэл, түүнийг нийт дөрвөн хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж буй юм.

ТАНИЛЦ: “Ногоон автобусны” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын шийдвэр БҮРЭН ЭХЭЭРЭЭ
ТАНИЛЦ: “Ногоон автобусны” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын шийдвэр БҮРЭН ЭХЭЭРЭЭ
 
ЦАГ АГААР: Маргааш 12 хэм дулаан. Бороотой
ЦАГ АГААР: Маргааш 12 хэм дулаан. Бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.