Сиксерс хожил байгуулж Бостон Сэлтикс багтай эхний шатанд таарлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 5 секунд

NBA лигийн Play-In шатны тоглолтод Сиксерс, Орландо Мэжик багийг 109:97 харьцаатайгаар буулган авч плэй-офф шатанд 7 дугаар байраар гарах эрхээ авлаа. Ингэснээр тэд эхний цувралд Бостон Сэлтикс багтай учраа таарч байна. Хоёр баг энэ улиралд дөрвөн удаа таарч хоёр, хоёр удаа хожил авчээ.

Өнөөдрийн тоглолтод Сиксерсээс Тайрес Макси 31 оноо авсан бол талбайд гарсан 4 тоглогч 10-аас дээш оноо авч багийнхаа хожилд тус хүргэлээ. Тоглолтыг базаад хэлбэл довтолгооны хувь ойролцоо ч Сиксерс алсын зайн шидэлт болон чөлөөт шидэлтээ Орландо Мэжикээс өндөр хувьтай гүйцэтгэсэн байна. Мөн хаалт болон бөмбөг таслалтаар илүү тоглолтыг үзүүлсэн байна.

Хожигдол хүлээсэн Орландо Мэжик багийн хувьд 8-р байраар гарах эрхийн төлөө Шарлотт Хорнетс багтай тоглоно.

Худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан  9.2 кг “Мөнгөн ус”-ыг хураан авчээ
Худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан 9.2 кг “Мөнгөн ус”-ыг хураан авчээ
 
400 мянган төгрөгийн хахууль аваад 2 жилийн хорих ял сонссон нь
400 мянган төгрөгийн хахууль аваад 2 жилийн хорих ял сонссон нь
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!