Туулын хурдны зам түгжрэлийг хэр бууруулах вэ...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 31 секунд

Туул голын хойд далан дагуу баригдах төлөвлөгөөтэй “Туул экспресс” хурдны замын ажил эхэлмэгцээ олны анхаарлыг татаж, иргэдийн байр суурь хуваагдаад буй. Үнэхээр энэ зам түгжрэл бууруулах бодитой шийдэл мөн эсэхэд хариулт хайж, тооцооллыг хийсэн эх сурвалжийн баримттай танилцсанаа уншигчдад хялбаршуулан хүргэхийг зорилоо.

Энэхүү бүтээн байгуулалтын түгжрэлд үзүүлэх нөлөөллийн судалгааг “Дата Дэүс” ХХК гүйцэтгэжээ. Тус компани өгөгдлийн шинжилгээ, оновчлол, төслийн загварчлалаар мэргэшсэн дата аналитикийн компани аж.

Хурдны зам ашиглалтад орсноор түгжрэл хэрхэн буурахыг тус компанийн мэргэжилтнүүд нарийн өгөгдөлд суурилан тооцоолсон байна. Ингэхдээ гүүр ашиглалтад орох үед хотын тээврийн хэрэгсэл, замын ачаалал хэрхэн нэмэгдэхийг тооцож, зорчих хөдөлгөөний эрэлтийн нарийвчилсан симуляци буюу математик, компьютерын загварчлал тооцоо гаргажээ.

Судалгааг хийхдээ эхлээд хүмүүсийн зорчих хөдөлгөөн хаанаас эхэлж, хаана дуусаж байгааг төлөөлөх эрэлтийн цэгүүдийг тодорхойлжээ. Ингээд хоёр цэгийн хоорондох хамгийн дөт замыг олдог компьютерын алгоритмаар зорчилт бүрийн хамгийн богино замыг тооцоолсон аж. Харин жолооч нарын аль замаар явах сонголтыг тооцохдоо хурдны замаар тойрч явахдаа туулах зай нь үндсэн явах зайнаас 6 км-ээс ихгүй бол жолооч хурдны замыг сонгоно гэсэн таамагт тулгуурлажээ.

Ийнхүү дата өгөгдлөөр оновчлохдоо симуляцийг бодит байдалтай харьцуулж, хэр нийцтэй болохыг нягталсан байна. Ингэхдээ замын хөдөлгөөний ухаалаг камерын бодит тоололттой харьцуулж баталгаажуулжээ. Тус харьцуулан баталгаажуулсан тооцооллоос дараах дүгнэлт гарсан байна.

Туулын хурдны зам ашиглалтад орсноор,

  • Яармагийн гүүр– 32% хүртэл
  • Нарны зам – 24% хүртэл
  • Энхтайваны өргөн чөлөө– 8% хүртэл
  • Яармагийн зам – 12% хүртэл
  • Олимпын гудамж – 13% хүртэл
  • Наадамчдын өргөн чөлөө- 32% хүртэл
  • Чингисийн өргөн чөлөө - 32% хүртэл
  • Их Монгол Улсын гудамж - 11% хүртэл
  • Нарны гүүр – 7% хүртэл тус тус ачаалал буурах тооцоо гарчээ.

Редакцын бус мэдээ

Улаанбаатарт Трамвай явж эхэлснээр хорт хийн ялгарал эрс багасна гэв
Улаанбаатарт Трамвай явж эхэлснээр хорт хийн ялгарал эрс багасна гэв
 
Хорнетс хожил байгуулж Миайми Хит багийн улирал дууслаа
Хорнетс хожил байгуулж Миайми Хит багийн улирал дууслаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!