
Тун удахгүй тоглолтоо хийхээр товоо зарласан Жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нар зочин уран бүтээлчдийнхээ нэрийг зарлалаа. 60 гаруй уран бүтээлчдээс бүрдсэн тэдний зочин артистуудад үзэгчдэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хүлээлт үүссээр байна.
"Баярлалаа" тоглолтоо энэ сарын 22-нд 19.00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болох юм.

Тэдний энэ удаагийн тоглолт хамтран дуулсан 12 жилээ дүгнэж, үзэгч олонтойгоо хамт ойн баяраа тэмдэглэх гэж буйгаараа онцлогтой юм.
Тэдэнтэй хамт 12 жилийн ой тэмдэглэх хүсэлтэй фенүүд нь хүлээлт ихтэй байгаа нь тоглолтын тасалбарын борлуулалт, эрэлтээс тодорхой харагдаж байна.
Баярлалаа тоглолтод, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын оркестр, Sun dance бүжгийн хамтлаг, орон нутгийн уран бүтээлчдийн төлөөлөл гэх мэт 60 гаруй уран бүтээлч оролцох юм байна.
Нийт 3 цаг үргэлжлэх тус тоглолтын эхний хэсэгт зочин уран бүтээлчид нь уран бүтээлээ толилуулах аж.
"БАЯРЛАЛАА" 12 жилийн ойн тоглолт
- Хаана: Монгол бөхийн өргөө
- Хэзээ: 2026.04.22
- Цахим тасалбарыг: https://ticket.mn/event/2843
Биет тасалбарыг:
- Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/
- Shangri la mall B1 давхар М trip
- Emart 4 салбарууд /Хэрэглэгчийн үйлчилгээний төв/
- Номин санхүүгийн нэгдэл/ Номин Өнөр хороолол, Номин Юнайтед, Номин Макро салбарууд/
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!