Сагсан бөмбөгийн дээд лигийн финалын шатанд лигийн есөн удаагийн аварга "Хасын Хүлэгүүд", "Сэлэнгэ Бодонс багууд учраа таарсан. Цувралыг Хүлэгүүд 2-0 харьцаатайгаар тэргүүлж яваа. Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт энэ сарын 14-нд буюу маргааш болно. Тоглолт 19:10 цагаас эхэлнэ.
Цувралын эхний тоглолтод Хүлэгүүд 77:76 буюу хагас бөмбөгийн зөрүүтэйгээр хожил байгуулсан. Уг тоглолтод Хүлэгүүдээс Б.Барсболд, Э.Түшиг нар сайн тоглолтоо үзүүлсэн. Харин хоёр дах тоглолтод 87:62 харьцаатайгаар өндөрлөсөн. Аваргын цувралд бэртлээсээ эргэн ирсэн Иан Миллер уг тоглолтод сайн тоглолтоо үзүүлж цувралын тэргүүллээ баталгаажуулсан.