
Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулж есөн ААН 5,016 тонн хонь, үхрийн махыг нөөцөлж, өнгөрсөн хоёрдугаар сард худалдаанд гаргаснаас хойш 3,000 орчим тонн үлджээ.
Өнгөрсөн долоо хоногт нөөцийн үхрийн мах нэг килограмм нь ₮15,000 байсан бол ₮3,000-аар нэмэгдүүлж ₮18,000, хониныхыг ₮2,000 нэмэгдүүлж ₮15,000 болгосон юм.
Энэ үнээрээ өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэлнэ. Ингэснээр нөөцийн мах худалдаалах цэгийг 600 орчим болгох аж.
Харин өргөтгөсөн худалдаа буюу хонины махыг гулуузаар зарахгүй байх шийдэлд хүрчээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!