Э.Бат-Үүл: О.Цогтгэрэл АН-ыг тэмцдэг, тулалддаг, МАН-ыг чичрүүлдэг нам болгож чадвал 2028 онд “цөм ялж” чадна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

АН-ын ахмад гишүүн, Хотын дарга асан Э.Бат-Үүл намын дарга О.Цогтгэрэлдээ хандаж үг дайжээ. Тэрбээр "О.Цогтгэрэл Ардчилсан намыг тэмцдэг, тулалддаг, ард түмнийхээ уур бухимдлыг “чулуу” болгож чаддаг, МАН-ыг чичрүүлдэг нам болгож чадвал 2028 онд “цөм ялж” чадна. Ард түмнээ талбай руу авч гар, дахин дахин авч гар, уйгагүй авч гар.

1990 оны хаврыг Монгол орондоо эргүүлж авчир. Ард түмэн уурандаа дэлбэрэх гэж байгаа. Манай нам тэр “дарь” нь болж өг. Жагсаалууд хий, цуглаанууд хий. Монголчууд тэмцэл, эр зоригоо санагалзаж байна.

Манай нам тэмцэж байхдаа л эв нэгдэлтэй болдог, гар гараасаа хөтлөлцөн тулалдаж чаддаг нам. Зүгээр суувал хоорондоо хэрэлдээд, хагараад, муудалцаад байдаг нам юм шүү. Ардчилсан нам угаасаа тэмцэлд зориулагдсан нам. Ард түмэндээ аугаа их өөрчлөлтийг авчирахад зориулагдсан нам. Үүнийг л О.Цогтгэрэл зүрх сэтгэлээрээ ойлго, МАН-ыг зайлуул" гэжээ.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
 
Нөөцийн махыг өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ
Нөөцийн махыг өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!