Ч.Лодойсамбуу: МАН-ынх нь Засгийг унагаасан маниусыгаа “Хашааны гадна үлдээх“ Х.Баттулга нарын бодлого нэвт явжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдрийн хуралдааны үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл Нийслэлийн хариуцсан дэд даргаараа УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг томилохоор санал болгосон. Гэвч тэрбээр намын дүрмээр хасагджээ.

Тэрбээр цахим хуудаснаа "Дахиад л өөрөө хэлэхгүй бол худлаа мэдээ тараад горьгүй ээ. Намын дэд дарга болоогүй шүү. Итгэл үзүүлж дэд даргаараа томилох санал оруулсан О.Цогтгэрэл даргад баярлалаа. Даан ч намын дүрмийг шинээр бичихэд үгэнд оролгүй МАН-ынх нь засгийг унагаасан маниусыгаа хашааны гадна үлдээх Х.Баттулга нарын бодлого нэвт явжээ.

Сүүлийн нэг жилийн хугацаанд Ардчилсан намын даргад үзэх гээд журмаар, Нийслэл, Дүүргийн намын даргад үзэх гээд дүрмээр, ҮБХ-д бодлогоор, сая намын дарга Дэд даргаараа томилох гэтэл бас л дүрмээр хасагдлаа. Гэхдээ зүгээр ээ. Залуус нь бодлогоо хэрэгжүүлэх цаг ирнэ. Гол нь Ардчилсан нам зарчим, үзэл санаан дээрээ л нэгдмэл цул байх хэрэгтэй. Ардчилсан намын ялалт бол ард түмний ялалт, хүлээлт юм шүү. Үндэсний бодлогын хорооны хуралдаанд амжилт хүсье" гэжээ.

Баянгол дүүргийн Засаг дарга 26-р оршин суугчидтай уулзаж, энэ онд хийх хөрөнгө оруулалтын ажлаа танилцууллаа
Баянгол дүүргийн Засаг дарга 26-р оршин суугчидтай уулзаж, энэ онд хийх хөрөнгө оруулалтын ажлаа танилцууллаа
 
АТГ: “Ногоон автобусны” хэргийн 134.5 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн төлүүлж барагдуулав
АТГ: “Ногоон автобусны” хэргийн 134.5 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн төлүүлж барагдуулав
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!