Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс мопед, суррон, скүүтер хөдөлгөөнд оролцож эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу скүүтер, мопед, цахилгаан дугуйг 4-р сарын 10 хүртэл замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Харин өнөөдрөөр энэ хугацаа дуусаж, скүүтер, суррон, мопед зэрэг тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцож эхлэх гэж байна.

Мөн дээрх тээврийн хэрэгслүүдтэй холбоотой зам, тээврийн осол ихээр гардаг тул суррон буюу бартаат замын цахилгаан дугуй унах насны доод хязгаарыг 18 нас байхаар тогтож, сурроныг мотоциклийн ангилалд хамааруулсан.

Ингэснээр:

  • Насанд хүрсэн
  • А ангиллын үнэмлэхтэй
  • Улсын бүртгэлийн дугаартай
  • 2 талдаа тольтой
  • Хамгаалалтын хувцас хэрэгслээ бүрэн өмссөн жолооч хөдөлгөөнд оролцох эрхтэй болох юм.
Ерөнхий сайд Н.Учрал намын бүлгийнхээ гишүүдийг Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцэхийг дэмжихийг хүсжээ
Ерөнхий сайд Н.Учрал намын бүлгийнхээ гишүүдийг Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцэхийг дэмжихийг хүсжээ
 
Улаанбуудайн тариалалт 57.1 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбуудайн тариалалт 57.1 хувийн гүйцэтгэлтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.