Монголын үндэсний бөхийн холбооны салбар АНУ-д байгуулагдлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 19 секунд

Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоо байгуулах анхдугаар хурал 2026 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны байранд зохион байгуулагдлаа.

Америкийн нэгдсэн улсад 1990 оноос хойш нийтдээ 43000 гаруй монголчууд ажиллаж, амьдардаг бөгөөд энэ нь хилийн чанадад амьдарч буй иргэдийн 20 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Тус улсад амьдарч байгаа иргэдийн дунд үндэсний бөхийн улс, аймаг, сумын алдар цолтой 70 гаруй бөхчүүд байгаагаас дурдвал Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын өсөх идэр, улам нэмэх харцага Б.Жавхлантөгс, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын начин П.Эрдэнэбаяр, Увс аймгийн Түргэн сумын харьяат улсын начин А.Эрхэмбаяр, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын начин Л.Нямсүрэн болон аймгийн заан, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ А.Эрдэнэбилэг, Ц.Төгсжаргал, Ч.Мөнхбаяр, аймгийн начин С.Миарагчаа, аймгийн начин А.Өсөхбаяр, аймгийн начин Б.Цэрэндаваа мөн чөлөөт, жүдо бөхийн ОУХМастерууд Т.Зүүнбаян, А.Болдсүх, Баясгалан, Батзориг нарын олон бөхчүүд ажиллаж, амьдарч байна.

АНУ дахь МҮБХ-ны Салбар холбоог байгуулж, холбооны тэргүүнээр улсын начин Л.Нямсүрэн, дэд тэргүүн сумын заан А.Амарбаяр болон удирдах зөвлөлийн есөн гишүүнийг сонгож дүрмийг баталжээ. Тус холбоо нь АНУ-д ажиллаж, амьдарч буй бөх сонирхогчид болон бөхчүүд нэгдэн үндэсний уламжлалт бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуучуудын үндэсний бөхөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, Монгол хэл, соёл, уламжлалыг спортын орчноор дамжуулан өвлүүлэх зорилго тавин ажиллах юм.

Мөн бөхийн сургалт, тэмцээн, арга хэмжээг тогтмол зохион байгуулахыг зорьж байна. МҮБХ-ны салбар холбоод Европ, Австрали, БНСУ, Япон зэрэг улсуудад албан ёсоор байгуулагдсан бөгөөд АНУ ийнхүү тав дахь холбоо болж буй юм.

Х.Нямбаатар: Нөгөөдрөөс нөөцийн үхрийн махны үнийг 3000, хонины махны үнийг 2000 төгрөгөөр нэмж буй таагүй шийдвэр гарлаа
Х.Нямбаатар: Нөгөөдрөөс нөөцийн үхрийн махны үнийг 3000, хонины махны үнийг 2000 төгрөгөөр нэмж буй таагүй шийдвэр гарлаа
 
Энэтхэгийн тамирчид Азийн аваргын дөрвөн жинд алтан медаль хүртлээ
Энэтхэгийн тамирчид Азийн аваргын дөрвөн жинд алтан медаль хүртлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!